Худалчийн тэмцээнд хулхидуулаад урвайж унжийсан хэдэн нөхөд "нэхэн шагнуулах хороо" байгуулж цогтой тэмцлийн уухай хадааж байгаа сураг дуулджийна.
Гайлвайна шүү таануус айн.
5уулаа нийлчүүл 4үүлэнг нь барчина гэж тооцсон болтой.
Маниус нь бас 5-уулаа.
Тэхээр Бяд хэд "нэхэн шагнахгүй хороо" байгуулан үнэн сүрийг үзүүлээд буулгаад дараад авах бодлого баримтлан тууштай үзэлцэхээр шийдлээ. Ах намаасаа сурсан шидээ энчээ үзүүлкүү бол хаана үзүүлхүү.
Ийгээд хуваарилалтаа танилцуулчий.
нэхэн шагнуулах хорооны Хэвлэл мэдээлэл, хэрэг зарганы асуудал эрхэлсэн албаны даргаар амандаа юмтай, араандаа шүдтэй, авдрандаа шүлэгтэй, алиа зантай Айдаа хатагтай http://addidea.blogspot.com нэр дэвшиж нэг ч өрсөлдөгчгүй шуууд шалгарсан нөхөрийг чадлыг нь зөвөөр дүгнээд Галавсай андаа турхирчий.
Галавсай болбасу:
Гал усыг уярааж шилэнд савлах эрдэмтэй, толгойтныг инээлгэж тойгтныг мөлхүүлдэг эрдэм төгс нэгэн ажгуу. |Үлдсэнийг өөрөө орж ирж магтана.|
нэхэн шагнуулах хорооны хамаг бүдүүн даргаар үүлэн борын үйлийг үздэг үнэээрийн гавшгай худалч үгэнд цэцэн, үйлэнд хялар Конфи http://dulguun.blogspot.com-ыг өөдөөс үйлэнд уран үгэнд хянамгайгаар Гөхөө андаа шидчий.
Гөхөө анд болбасу:
Хөх алаг зүстэй ч хад чулуун цөстэй. Хаа хаанаасаа хав 4үүлжин, хавирга сүвээ нь хад агуй шиг бие бялдар, тархи толгойны хөгжил төгсөрсөн нэгэн билээ. |Үлдсэнийг өөрөө орж ирж магтана.|
нэхэн шагнуулах хорооны Дарамт, шахалт, сүрдүүлэг, эркээт эрхэлсэн албаны даргаар данагар данагар алхаатай, давкарлаад тависан гутал нь далан зургаан арзмээр татдаг, чимээгүй урсах хайр гээч чихнээ янаг блоктой чин үнэнч Нана хатагтай http://nasaa-nana.blogspot.com нөхрийг дайран ноцож даран унагаахаар Гамп андаа чичрүүлчий.
Гамп анд болбасу:
Гүзээний хэмжээгээр тархитай, тархи ихийн хэрээр ухаан ундарч, гүзээ ихийн хэрээр идээ умдаагаар бялхаж явдаг нэгэн билээ. |Үлдсэнийг өөрөө орж ирж магтана.|
нэхэн шагнуулах хорооны Онцгой нөхцөл байдал, орилоон зодоон эрхэлсэн албаны даргаар олноо уран Тагнай хэмээн алдаршсан чих ихт, чимэг багат, чин шударга Артагнан http://deeplybluesky.wordpress.com шалихгүй түүний өөдөөс эр бяр тэнцүүгээр мань гар нь тэмцчий.
Мань гар нь болбасу:
Хэнтэй ч гар хөл хүзүү толгойгоо хөдөлгөчихдөг. арзайвал арзайчдаг ярзайвал ярзайчдаг. Товчхондоо гөрдсөн ч гөлгөр хар нөхөр билээ. Та хэдээс хулхидаж олсон хэдээрээ КОМ домайн хүртэл холбуулаад авцан ичих сэтгэлгүй чин шударгуу худалч нэгэн билээ.
нэхэн шагнуулах хорооны Зарга зайлхай, захиргаа аж ахуй, зангуу хамууны асуудал эрхэлсэн албаны даргаар Мээдкүгээрээ түрий барьдаг, мээкээтэйгээрээ алдартай мэлрээ Юки хатагтай http://yukisan.bblog.mn муу юм болохоор нь шар нохойгоо тавьчий.
Ийм л байна тийм л байна.
Эцэст нь хэлэхэд ГАЙЛВАЙНА шүү.





Сэтгэгдэлүүд:
Та нөхөр хорооныхоо зохион байгуулалтыг үтэр түргэн хийхгүй бол боломгүй нэ дээ.. Амжилт.
aimaar muud durlabaa
аль диййлджиййгаагиййнх нь талд орнооо, ялгаа юву байхуу адилхан л....
Toglood ch baigaa um shig, shoglood ch baigaa um shig, yu bolood bainaa?
Minii dandaa unshij, dotroo unelj yavdag hed maani shuudaid hiisen uhrin ever bolchiv u.
yanaa ta min ee.
he he.
nadad bol hoorondoo yariad albaar hugjiltei um hiij baigaa uls shig l sanagdaad baina daa.
Сэтгэгдэл үлдээх: