Маяачуудын он тоолол юуг өгүүлдэг вэ?
Ерөнхийдөө бол би энэ талаар бараг юу ч мэдэхгүй гэж хэлж болно. Энэ бичлэгийг худалч хүүд зориулан хийгээд сууж байхдаа нэлээн аяатайхайн материал олсон бөгөөд үүнийгээ та бүхэнд өөрийн ойлгосоноор товчлоод хүргэе гэж бодлоо. Энэхүү он тоолол нь 2012 онд дуусаж байгаатай холбоотой дэлхий нийтэд 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн тодорхой хүрээг хамарсан итгэл үнэмшил байдаг бөгөөд та бүхэн ч энэ талаар хийгдсэн Dooms day, Terminator гэх мэтийн кино мөн зохиолуудыг уншиж танилцсан байх. Хэрвээ та бүхэн илүү мэдээлэл авая гэж бодож байгаа бол http://www.viewzone.com/endtime.html сайтад хандана биз дээ.
Юуны өмнө Маяачууд гэж хэн байсан вэ гэдэг асуудлыг хөдөж тавия. Энэхүү соёл иргэншил одоогын мексик хавьцаа, Колумб америк тивийг нээхээс өмнө цэцэглэн хөгжиж байсан бөгөөд архитектур, математик, астрономийн шинжлэх ухааны нэгэн төв байсан гэж хэлж болно. Уг соёл иргэншлийн түүхэн мандалт нь манай эрины 250-900 он байсан гэж түүхчид үздэг. Одоо үеийн нэгэн гайхамшигийн нэг болох Маяачуудын сүм ч бас энэхүү сэргэн мандалтын үед хамаарна. Нэлээн хэдэн кино энэхүү соёл иргэншлийн талаар хийгдсэн бөгөөд та бүхэн энэ зурагыг харвал санах байхаа.
Одоо Маяачуудын он тооллыг тайлбарлая. Энэ он тоолол бол ерөнхийдөө 3 төрлийн он тоолол зэрэг явж байдаг гэж ойлгож болно. Эхний он тоолол бол шашны он тоолол. Нэг шашны жил болоход 260 өдөр шаардаглах бөгөөд энэ нь 13 өдрөөс тогтсон 20 долоо хоногоос тогтоно. Долоо хоног бүр бидний уламжлалт он тоолол шиг амьтны нэрээр нэрлэгдсэн байдаг.
Дараагын он тоолол бол нарны календарь. Энэ календарь нь бидний хэрэглэдэг он тоолол шиг 365 хоногтой гэхдээ тус бүрдээ 20 хоногоос тогтсон 18 сараас бүтнэ. Жилийн сүүлийн 5 хоног ямар нэгэн сард хамаарагддаггүй.
Харин 3 дахь он тооллын системийг уртын тоолол гэж нэрлэх бөгөөд чухамхүү энэ тоолол нь 2012 онд дуусчих гээд байгаам шүү дээ. Гэхдээ энэ тоолол дэлхийн настай холбоотой гэсэн зүйл бас байхгүй болохыг бас анхаарах хэрэгтэй. Энэхүү уртын тооллын календарт нийтдээ өнгөрсөн, одоо, ирээдүйн 1872000 өдрийг тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ нь нийтдээ 5125 жил юм. Энэ тоо энэхүү календар хэр хуучны эд болохыг илэрхийлж өгдөг. Энгийн математик гаргалгаа ашиглаад энэхүү календарын эцсийн өдрийг тооцохоор энэ нь 2012 оны 12 сарын 21 болж байгаа юм. Чухам яагаад энэ өдөр энэ календарь дуусчихаваа гэдэг асуудал гарч ирнээ дээ. Хүн хүн өөр өөрийнхөөрөө тайлбарладаг боловч миний сүүлд уншсан тайлбар нэлээн үнэмшилтэй санагдсан учираас ба бүхэнд хүргэхээр шийдлээ.
Нөгөө яриад
байгаа календарь чинь гэгээн дүрээрээ байж байна. Энэ жижигхэн дугуйд бүтэн
3 он тооллыг багтаадаг бас ухаан шүү.
2012 онд юу болохыг тааварлах гэж оролдоё. Энэхүү календарийн хамгын чухал ойлголтын нэг бол нарны чулуу гэсэн ойлголт юм. Энэ нь орчин үеийн астрономын ойлголтоор нарны толбо байж магадгүй болж байгаа юм. Наран дээр байнга дэлбэрэлтүүд болж байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Чухамхүү энэ дэлбэрэлтүүдээс үүсэж байгаа дүрсийг астрономд нарны толбо гэж нэрлэдэг. Тэгвэл наран дээр болж байгаа энэ дэлбэрэлт, нарны идэвхижил нь зүй тогтолтой байдаг юм уу эсвэл санамсаргүйгээр явагддаг зүйл үү гэсэн асуулт гарна. Эрдэмтдийн олж тогтоосон нэгэн зүй тогтол нь наранд хамгын ойрхон гариг болох Бархасбадь болон Санчир гаригийн байрлал нь нарны идэвхижилийг тодохойлдог бөгөөд энэхүү наран дээрхи дэлбэрэлтүүдийн идэвхижил нь 11 жилийн давтамжтай явагддаг байна. Бархасбадь болон Санчир гариг нарны нэг талд байрлавал уг дэлбэрэлтийн идэвхижил хамгийн бага харин уг хоёр гариг нарны 2 талд байрлавал идэвхижил хамгын их байдаг бөгөөд чухамхүү нөгөө гайхал өдөр энэ 2 гариг нарны хоёр талын хамгын боломжит хол зайтай орших ажээ.
Энэ үед хүчтэй
дэлбэрэлт наран дээр болж болох бөгөөд нарнаас жижигхээн тасархай цацарч болох
юм. Ерөнхийдөө энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд 11.120412 жил тутамд тиймэрхүү
хэсгүүд цацагдаж байдаг болно. Ихэнхи тохиолдолд иймэрхүү цацарсан хэсгүүд ямар
нэгэн гаригыг мөргөж энэ тэр болоод байдаггүй байна. Тэгвэл юун сүртэй юм
гэжүү. 11 жил тутамд болж байдаг нэг өдөр л болох юм байнашдээ. Тэгтэл бас энэ
өдөр өөр нэгэн гайхал үзэгдэл тохиох гээд байна. Бид бүгдээрээ манай нарны
аймагийг сүүн замын галлактикийн бүрэлдхүүн хэсэг болохыг мэдэх билээ.
Энэ зураг бол сүүн замын галлактикийн зураг. Ямар
их массын бөөгнөрөл байгааг харж байна уу. Манай нарны аймаг энэ галлактикийн
аль хэсэгт оршиж байна вэ?
Одоо бид нар энэ галлактикийн төв хэсэгтэй ойрхон байрлаж байгаа бөгөөд аажим аажмаар төв рүү нь явж байгаа гэж хэлбэл яахуу? Одоо бидний байрлал энэхүү галлактикийн дээд хагаст байгаа бөгөөд “нөгөө нэг өдөр” яг төвд нь очно. Тэгээд аажмаар хөдөлсөөр галлактикийн доод хэсэг рүү шилжих болно. 2012 оны 12 сарын 21 нд галлактикийн татах хүчний төвд бид нар орох нь ээ. Одоо та бүхэн хэлэх гээд байгаа санааг ойлгож байгаа байхаа. Энэ татах хүч магадгүй наран дээрхи дэлбэрэлтэнд нөлөөлж болох юм. Бичлэг маань дуусах бараг л болж байна. Бас нэг зүйл энэ өдөр тохиож болох нь. Энэ нь юу вэ гэхээр нарны цахилгаан соронзон туйлын солигдолт юм. Сүүлийн удаа 2001 оны эхэн хавьцаа болсон бөгөөд Дараагын солигдолт 2012 оны өвөл болох юм. Энэ нь солигдолтыг үргэлж дэлхий дээрхи цахилгаан соронзон шуурга дагаж байдаг. Сүүлийнх нь ч сүртэй зүйл биш. Гэхдээ хэрвээ хүчтэй цахилгаан соронзон шуурга болдог юмаа гэхэд комьпютераа хамгын түрүүнд жижиг хоолой маягын юман дотор хийгээд битгий асаа. Миний зүгээс дэлхийн биш интернэтийн комьпютерийн сүйрэл болох магадлал өндөртэй учир энэ өдөр хэдүүлээ блог бичихээ бас уншихаа болицгоое гэж уриалмаар байна. Мэдээж зүрх судасны өвчтэй даралт ихтэй хүмүүс эмээ сайн уугаад болж өгвөл унтаад байх хэрэгтэй шүү. Эцэст нь баахан астроном яриад залхаасан бол сорри.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: