№ 28

Гариг хоорондын пуужингийн жолооч хийж байсан минь

 

За хө нөхдөө би ер нь бол энэ үеийн хүн биш шүү дээ. Та нар намайг амьтан хүн хоёр хоорондоо ойлголцдог, харь бүүр харийн харь гаригруу ч манай энэ микронууд шиг юмнууд “Ангараг, Будаар Далай ван явлаа” гээд л давхилддаг тийм өндөр хөгжилтэй үеэс ирсэн гэдгийг мэдэхгүй байх л даа.

 Тэр үеээ би болохоор хачин сайн санаад байдаг юмаа. Тэрнээсээ жаахан ярьдаг хэрэг ээ. Бодит үнэн түүх шүү.

Одоо энэ амьтаны эрх ашгийг хамгаална энэ тэр гээд яваад байгаа нөхдүүд чинь хашгирсаар байгаад амьтаныхаа эрхийг ч хамгаалсан юмгүй байж байсын тэгсэн нэг мундаг “Чингэс хааны академийн” акдемич хүн амьтадтай хэл нэвтрэлцдэг систем зохиож балардаг юм. Тэрнээс болж манай дэлхийд ямар их өөрчлөлт гарсан гэж сананаа. Ядаж л хүн амын тооллого гэхээр чинь балай юм болоод нөгөө хэрэглэж байгаа тооны системийн тэг нь хүрэхээ больчихож байгаа юм шүү дээ. Шоргоолжнууд л гэхэд чинь 123456-ийн ард 62 тэг залгаад тэгээд ард нь 125 гэдэг тоо бичхэд гарч нэрлэгддэг тоо толгойтой байсныг санаад байна.

За тэр ч яахав тэгсэнээс хойш чинь манай гариг хоорондын микро пуужингаар явдаг зорчигчид гэдэг чинь ёстой нэг амьтаны хүрээлэн гээч нь болсон доо хөөрхий. Та нар харь гаригийнхан гэхээр хачин хачин юмнуудын зураг зурагдаад байдагийг мэдэх үү? Тэр чинь бол нөгөө л хэт их идсэн шоргоолж, жоом, матар, усны үхэртэйгээ хуримаа хийгээд голоос нь гарчихсан хүүхдүүд нь байхгүй юу? Түүнээс яг жинхэнэ хүмүүс нь бол чааваас бидэнтэй л адилхан нүцгэн нүүртэй амьтад байгаа. Тэд нар нь хөөрхий эрлийз хурлийзуудаа дээрэлхээд /ер нь бол ямар ч газар байгаад үхчих юм билээ энэ муу үхэг гээд/ явуулчихдаг юм билээ л дээ. Тэрийг нь дэлхийн товаришууд харчихаад сонин сонин гарууд байх юмаа гээд айж ичээд байдаг гэжүүгаа.

Халуураад өөр юм ярьчихжээ. Хүний царай муутайг шоолох яахав. Хөгжил туйлдаа хүрээд хүн амьтаны гадагшаа дотогшоо явах хүсэл нь ихсээд тэгээд гариг хоорондын холбоо гэж байгуулагдаад баахан глобалчилал явагдсантай холбогдуулаад гариг хоорондын нийтийн тээврийг зайлшгүй хувийн секторынхонд хариуцуулахаар болох тэрхэн агшинд би гэдэг хүн санаа шулуудан Марс дээр байсан агуйгаа зараад нэг микропуужин хувьчилаад авчихдаг юм даа.

Тэгээд л хөлс мөнгө нь бага болохоор нь хямдыг нь бодоод нэг эрлийз амьтанг ко-гоороо /кондуктор гэж байгаа юм/ сонгоод л гариг болгон дээр зогсож хашиграад л давхидаг болдиймаа.

Тэгсэн нэг өдөр харайлгаж байсан чинь нөгөө муу ко ч таг хаалга хаагдах чимээ ч байхгүй рефлексээрээ л зогсоод байлаа ард талын нөхдүүд хашгирахаар нь л гэнэт санаад яав ийв муусайн эрэмдэгүүд энээ тэрэээгээр нь дуудаад харсан чинь нэг муу тэнэг жаран хөлт энэ үүдэндээ яах гэж “гутлаа арч” гэж бичсэн юм гэцэн хөлсөө арчаад орж ирж дургүй хөдлөгдөг дөө. Тэгсэн нэг муу ариун цэврийн диспансарын хэдэн айлгүй зөгийнүүд байн байн бохир байна гэж торгууль бичээд байхаар нь ариун цэвэрч микро болох гээд үүдэндээ тийм нэг бичиг хадсанаас болсон байдгийн.

Дараа нь бас нэг удаа тэнэг анааш бацаан хүзүүнийхээ уртыг мэдэхгүй суучий гээд байдаг миний микронд яагаад ч багтахгүй байдаг. Өнөөх чинь 3 дахин их мөнгө өгнө гэхээр нь орлогоо бодоод нугасандаа аваад лүүкээ онгойлгож толгойг нь гаргачихаад л цагдаагүй газраар тойроод л харайлгаж байсан чинь гайтай юм болж “сансарын террористууд” алаг алчуур толгойдоо боогоод “ай хө зэ хө алдаг талдаг гаруудааа хө хө” гээд л гараад ирдэг юм даа. Би ч анх удаа тийм юмтай таарч байгаа биш гээд л араагаа дээшлүүлээд хаазаа гишгээдэхсэн байдаггүй ээ нөгөө муу бяр нь ихдээд хөл урагшаа цөмөрч гараад зогсохооос өөр аргагүй болдог. Харин тэгсэн аймхай америкийн шонхор болсон анааш туучий чинь “амь авраарай аллах, будда аль нь ч яахав” гээд л том том нулимас унагаад, хамар амаа сартайлгаад л уйлж гарваа. Ашгүй тэгтэл урьд өмнө нь ийм аймшгийн амьтан харж байгаагүй нөгөө муусайн дээрэмчид чинь өөрсдөө харин сүүлээ хавчаад л алга болж өгсөн дөө. Тэгээд муу микрогоо засч авааад хөдөлсийн.

За тэгээд микроны жолооч бидэнд аль эс бусын юм тааралдах вэ дээ. Хааяа согтуу эрлийз суугаад зодчих гээд нэг бол идчихгээд байна. Манай нэг найз матар арслангийн эрлийзийг “Матрушка” гэж дуудаад идүүлцэн юмдаг.

Нугасандаа чихнэ, нуугдаж явна, гариг алгасна, гайгүй хүүхнийг урдаа суулгана гээд өчнөөн юм байна даа.

Тэгж байгаад нэг өдөр огторгуйн хар нүх гээчрүү орчихсоноо санаад байгаа юм. Тэгсэн эхлээд л хувцас хунар тайлагдсан тэгээд л эргүүлгээр эргээд л жижигрээд л, эргээд л жижигрээд л байсан тэгсэн сүүлдээ гар хөлч үгүй болсон. Бас ч зүгээргүй сүүлтэй болсон. Тэгсэн нэг харанхуй нүхээр л нялцгай зөөлөн юман дундуур муу сүүлээ хөдөлгөж явсаар байгаад мундаг том бөөрөнхий цагаан юмруу сүүлээ хаян байж орсын. Тэрнээс хойш томорсоор гар хөлтэй ч болсон. Тэгсэн мөртлөө нэгмуу усан дотор байгаад байдаг. Гэнэт л нэг өдөр энд тэндээс юм шахаад л нэг бариу хонгилоор чихчихсэн чинь цаанаас нэг муу туучий толгойноос чангаагаад гэрэлт нарыг үзүүлдийн. Тэсэлгүй баяралсандаа уйлж өгсөн дөө.

Одоо бодоод байхнаа баярлах юу байхав. Дүрэм их зөрчдөг микроны жолооч нарыг 20-р зуунруу цөлж байсын байлээ л дээ. Тэгээд л энд төрчихсөн юм даа. Уг нь одоо сайн бодох юм бол зарим амьтаны яриаг ойлгох гээд л байгаа юм. Буцаад ирээдүйдээ очих юмсан.

Энэ цагийн микроны жолооч нарыг яаж шийтэгмээр юм бэ дээ харин.       

Сэтгэгдэлүүд:

1. Өвлийн өвөө anjigai | 2008-03-26 14:56:51
Хи хи хи
2. tagnai (зочин) | 2008-03-26 17:51:13
haha ter suuliin heseg n huurhun bolj
3. alchemist | 2008-03-26 21:12:17
heheh suuliin heseg ni yostoi goy
4. huhtolbot | 2008-03-26 22:35:16
дүүгийн араас яваа энэ нэг нөхөр дүүг маань юу гэнэ үү хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.