Дөнгөж сая интернэт капээд суужийсан чинь та нар бүгд танина дөө, нөгөө хэн, за нэр мэрээр ч яахуу, нэг алдар цуутай блогчин залуу залгажийнн, өнөө миний блогтоо бичээдайсан утсаа улайстал ярьдаг залуу!!! Хоёулаа яриал суужээсэн чинь пүт гээл нэг юм дугараал тэрнээс мейл иржээннн, би ч хөлс гоожоол яаран сандран, салганаж чичрээл захиагаа умшихаар дайрчлаа: тэгсэн тэр захиандаа “сая залгах гэсэн чинь утас чинь яриад завгүй байнлэй” гэцэн байгаа байхгүй юу. Надруу өнөөдөр хэнч залгаагүйл байхгүй юу яс юман дээрээ, тэ аа луйвардуулчиж, Би утсаа тонуулчиж, Би утсаа залилуулчиж Би утсаа дерикдүүлчиж Би утсаа чка-дуулчиж Би утсаа холмстуулчиж Би утсаа нинжаадуулчиж… гээл гүүбүр үржүүлэхийн хүрд уншжаагаам шиг л үглэчлээ. Тэгсэн өнөөх чинь -Чи утсаар ярьжээншт гэж авдгийн, би: - Өө нээрээ тийм байштээ гээл дуу сулраал явцийшт. - тийм олон утастайм байх гэж бодлоошт гэж авдгын, - Ямрима, ганц л утастайшт гэлээ. Яджээхад уг хүн нь дандаа л үнэнгээ хэлжээдийм болохоор жинкен тэнэгтчжээ: “харин тий нөгөө утаснуудаа гээчжээ” гээл уснаас хуурай гараад ирэх газарт чн одоо, угаасаа нэг хүнд олон утас байж болох тухай хэзээ ч боджоогоогүй, за ер нь нэгээс илүү утастай хүн ганцыг ч танихгүй хүний чинь санаанд нь юүглээ гэж тийм юм орховдээ. Би ерөөсөө хөдөөний, хөдөө дотроо Хөвсгөлийн 9838…., 9938…., 9138…., 8838…. гэхмэтчлэн ганц л дугаартай, хөрслөг хөх царай, улаан хацартай хүншт уг хүн нь. За тээд ичсэндээ утасны цаанн ганцаараа нүүр халуун оргиол, улайгаал явчлаашт, ичиж үхсэн хүн гэж байдаг болуу? Цас шиг цагаан царай минь хүүхэд байхдаа мянган хонины дундааас магнай халзан зурвасаар минь намайг ялгаад харчдаг Нацагдорж нэртэй хэнз хургатайгаа өдөржин тоглодог байсан өвөлжөөний маань арын элгэн хүрэн улаан уул шиг улайсчаад өнгө нь гандадгүйээ, гоёчимшиг, орплээмийн хацар өнгөлөгчийг надад шахах гээдайсан хүүхний барааг авкуй мөнгөө хэмнэчнээ, сайнлиз. Иймэрхүү юм бодоол Тэнгис доторх интернээт капээгаас гараал гэрийн зүг гэдэн годон. Гэрийн интернээт залгахаар мааслаад 380 –д цохиулчих гээдайгаа тул бүрмөсөн салгаа хаяцан, интернээтийн залгуурынх нь сэрээ нь болхоо больцонл гэсэн, ойрд гэрээсээ интернээт орох төлөвгүй, жоохон тиймэрхүү байнөө. Тээд гэртээ ирээд хоолоо хийж иддиймуу гээл суужээнн, тэгсэн бас худалч хүү мүү бодогдоод нөөтбүүк мүүкээ муухай хараал суужээннн, энэ амьтны ирээдүй ч бүрхэг л байнадаа, дургүй хүрээдайвуул энэ нөөтбүүкийг заримдаа угаагаад хэцэн дээр тохоод тавьчдын, харин уур хүрүүл угаалгын өрөө рүү оруулаад байннаа халуун усаар дүүргээд, хэд хоног усан дотор сойчидгын. Яджээхад юмаа бичмээрайдаг, хоолоо хиймээрайдаг, ойрд бие чилээрхсэн биш охин дүү ирж тогоо шанага барьж өгөөдайсан чинь өнөөдөр хазгар хүүхэн хадамсаг гэгчээр хадмынх руугаа явцгаачлаа. Ууг нь өлсөөгүйлайнлдаа, тэхдээ дүү охины өдөр бүр давсгүй хоол хийж өгөөд байсан нь санагдаад, өшөө хорондоо давстай хоол хийж идэж дүүгээ чангалмаарайнн, за би хоолоо хийлээ шүү, дэхээр л муу банжгийнхан минь л бодогдоод байх ём да-а-а: ер нь бол Тунгалаг тамирын Галсан Янжмаагаа боддог, уйлдэг, нялмсаа шувтардаг итр нь бол миний та нарыг боджоогоогийн хажууд бол хулхи шүү. Та нар миний сэтгэлийг ойлгий шүү, ямар сайндаа л гал тогооны өрөөндөө орж хоолоо хийж чадкуйл нөөтбүүкээ муухай хараад байхавдээ, галтогооны өрөөнийхөө лангуун дээрх халуун тогоонуудаас ганц хүний хамгийн жижгийг нь явуут дундаа шүүрч аваал РС миси, нөөтбүүк мүүкүүд иржийтэл өрөөтэй байдаг ажлын өрөө рүүгээ оруулж ирээл энэ нөөтбүүкний яг хажууд зэрэгцүүлж тавиад, дахиад гал тогоо руу гуруун удаа явж нэг аяга ус, бэлэн татсан мах, гоймон 3-ыг ацарч, тогоо руугаа зэрэг хийгээд таглаад тавьцын, угааса би өөр хоол хийж чададгүйм, тэгсэн буцалкуй 2 цаг болчхоор нь гайхаад харсан чинь тогондоо залгаагүй байшт. Халуун тогоогоо залгах гэснээ гэнэт түрүүнд гал тогооноос мах гурил, ус,тогоогоо зөөж, гуруун удаа нааш цааш явж цаг алджээхаар нөөтбүүкээ чирээд гал тогоо руу явах ёстой байж гэж ухаараал буцаал тогоогоо бариал гал тогоо руу харайлаашт, дахиал эргэж эргээл нөөтбүүкээ чирээл гал тогоо руу хар хурдаараа короослолоошт, ер нь бол цаг бол алт шүү, ялангуяа над шиг уралдаан тэмцээнд орохоо цагийнь тулгаж гэнэт шийдсэн хүнд.. Тэгнээ тэр, кийбаардаа нүдэнгээ хүлээгээд байлаа гэсэн чинь галаа түлхээ мартчиж, За тэгээд яахуу дээ, уймраа эмгэн чинь бушуухан босоол доогуур нь хэдэн мод хийгээл шүдэнз хавираал тавьцан чинь чад пад хийгээл гал ч мөн янзтай дүрэлзэж харагднаа,өрөөсөн нүдний буланд. Эмээ гэснээс мань чинь залуудаа гайгүйл хүүхэн явлаашт, одоо ч дуткуйдэээ, өтөлснөөс үххххсэн биш, өндөр өсгийтэй тууплиэ углаал, мини банзал шахчаал, гавлыг чинь хага цохичмоор ээмэг бөгж зүүчээл гараал шидчий шүү дээ, одооны багачуудын ярьдгаар олон кармаантай оготор банзлынхаа кармаанд гараа шаачаал, америк хэл дээр амандаа хийбхооб аялсаан шиг, амьтан хүнүүсийн хажуугаар дээгүүр харж күүл царайлаад, үеийн өвгөчүүлийнхээ нүдийг гялбуулжил байгаа 80 настан даа, та нар яахём. Өө, нээрээ хоол юу болжээнн, ааяе, сонгино саримсаг ханхалсан сайхан хонины махан бууз үнэртээл, сарнайн дэлбээн дээрх шүүдэр шиг бөнжийсөн буузнууд намайг идээч гээл нана-ийн өмнө ичингүйрэн бадайрч, нэг муу нимгэхээн палаажныхаа цаанаас бие нь нэвт гэрэлтжийшт, би ч бас өөдөөс нь эгцлэн харж чадкуй дальдирч мальдраал, ичингүйрэн бадайраал, хүрч ядаал, аае анхны учралаа гэж… ходоодны шүүс илгарч, дур хүсэл шатаад л, тэсхээн болиод би ухасхийлээ, плээтгээ салгаал хоолоо амссан чинь давсаа мартчиж, тэхээр нь хорь хоног давсгүй хоол өгсөн өнөөх дүүгээ чадах гээл лийтр хүрэхгүй шөлрүүгээ аяга давс хийчлээ, амсаа л үзсэн олон хоног давсны бараа хараагүйг хэлхүү, тэрмууг чадаж байгаам болхоор сайхан гэжүү, шөлнөөс нь эхлээд дуустал нь ховх сорж аягаа долоолоовт, ёстой л ядаргаа тайлагдвуу гэмээр ясны хөлс бөнжигнөөл дусалжээнлэйшт, гүймөн бэрх даваа байнлэй, хажууд хүнгүй байсан болохоор наашаа хараал инээгээл, цаашаа хараал бас инээгээл, инээхээс биш яахуу, хүнгүйд уйлаадайлтай нь биш дээ, хүмс хүнгүйд уйлаадайхдаа яадын, мэдрэл муут гийшт. Тогоогоо хажуудаа тавьчаал худалч хүүхдүүдийн сайтруу орцонл интернээтджийнн, яасгээд нэг худлаа бурчхуу гээл бодоол бодоол, бодоолойход бодын шийр нойл, яджээхад бод гэж юу байдгийг мэдэх нь бүү хэл, мал гэж юу байдгийг харах нь бүү хэл төсөөлөх гээд ч дийлэхээргүй унаган улаанбаатарын уугуул иргэн тул бодын шийр хэд байдгийг ч мэдэдгүйай. За угаасаа би ч худлаа ярилтгүй үнэнгээ ярихад л улс амитны уур нь хүрмээр, эгдүүцэл нь ч төрмөөр, уурлаад дуусчуул арга нь барагдаад инээд нь ч хүрмээр, өрөвдөөд эхлэмээр ч юм шиг, тэр чигээрээ жүжгийн амьдралтай хүндээ, ерөнн бол үнэнээ бичцэн байхад л худал ч юм шиг харагдаж магадгүйл амьдралтай хүндээ, өөрөө ч толгой эргээдайдын. Би ер нь хошин шог, эмгэнэлт жүжиг итр үзэдгүйшт, күй өөрийн амьдрал тэр чигээрээ эмгэнэлт, эв нь тааруул хальт хошин шог ч юм шиг байхад илүү дутуу юм үзэж мөнгөө үрээд ч яахымлээ. За тэр ч яахуу, урдах ажлаа дийлдгүйай, өчдөр танилцсан залуудаа хятад, араб, англи, америк, орос,ёпоон, параанц, итаал, испаанн, герман, америк хэл мэддэгээ хэлцэн чинь дөрүүлжин үсгээр бичсэн дөрвөн мөр захиа орчуулаад өг гээдайсан, ямар ч завсарлагагүй, нойр хоолгүй найман цаг суужээнн, би ууг нь хятадаас бусдынн мэдийштээ, жинкнээсээ, илангуяа америк, англи хоёрын аль алинд нь ус зас. Дэхдээ өнөөдөр нэг хитад толь бичиг олж аваад анх удаагаа гитад хэлийг үзжээннн, би ер нь бол Ааргоо ахын дүү нь баймээр хүндээ, ганц оройн дотор л ямар ч хэлэнд ус зас болчоод байдаг гэмтэй, яг одоо бол өнөө захиагаа орчуулчих санаатай суугаадайннн, хятадууд дорсгой байдаг чинь газар зүйн байрлал, угсаа гарвал, генетикийн онцлог бишийм байлээ шүү, үг хэлэхдээ хэлээ шүд тагнайныхаа хаанана байрлуулах итр гээд хэл авианы онцлогоос болдийм байштээ, гуруухан цаг хитад хэл үзээл миний шүд шууд дорсойгоол уруул нэвтлээд гараад ирсэншт, уур хүрээл суга татаа хаясан чинь бүүр буйлныхаа тэртээ ёроолоос шоо шинэ дорсгой шүд уруул түрээл гараад ирдэг гэжийншт, тээд байнаа дугай байхаар урагшаа дорсойхоо болиол иржээгаам, захиагаа орчуулах санаатай амандаа үглэж бариал эхлэхээр илэрхий дорсойгоол, уруул муруулыг гадагш нь түрээл ургаад байдгийм байна. Би ч нэг нобелийн шагнал хүртэх нээлт хийчлээ, энүүхэндээ л гэхэд. Сая өнөө залуу орж ирээд захиагаа аваад явлаа, нээх хөөрхөн инээх гэсэн чинь уруул маань өнөөх муухай шүднүүдэн дээр гараад мордчдог гэжийнт, төсөөлөгджийнүү, инээхээр уруул ярагддаад шүд ил гардышт уг нь бол, тэй? Тэгсэн чинь уруул шүдэн дээр тохогдоод хөдөлгөөнгүй хөщдөг гэжийшт, тэхээр нь ичээд амаараа гараа дараадайсан чинь өнөөх залуу намайг аальгүй хүүхэн гээ бодцоншт. Одоо ч хаашдаа бүр мөсөн бае байе болсон байхөө, харамсаад үхсэн хүн гэж байдаг болуу? Манай ангийн нэг дорсгой шүдтэй охин байдгий, тэр өнгөрсөн намар бүх шүдэндээ үргэлжилсэн урт төмөр зүүгээд ирсэншт, шүдний ээмгээ тайлдгиймуу гэсэн чинь үгүй гэжийлээ, яаж үнсэлцдгийн тээд гэсэн чинь, юуглээ гэж үнсэлцэж явдгийм гээлайлээ, хэзээ зүүсийм гэсэн чинь гуруун сар болхжээн гэжаагаамда, тээд хэзээ тайлхийм гэсэн чинь лав 2 жил болно гээдайлээ, ийм удаан яаж үнсэлцхүү явхийм гэсэн чинь намайг завхай гээлайлээ. Тэгснээ ээмэг биш, апраад гээч гээдайсан. За хүн ч яахуу, өөрийн энэ муу дорсгой шүдээ дахиад сугалаа хаячий гэсэн чинь дийлддэггүй, оройжингоо хэлээрээ түлхэн барин ноцолджээж арай гэж унагаагаа хаячлаа. Одоо ёстой амар болж авлаа, уруул шүдэн дээр тохогдохоо больцон. Инээхэд амар, буйл муйл нь гэрэлтэж харагдаад л, хүний буйл онгойж харлаал харагдаггийм байлэй, миний буйл асаж гэрэлтээл байдгийм байна, за тэр инээх ч яахуу үнсэлцүүл бүүр гоё болчих шиг боллоо, бушуухан л туршиж үзмээрайнн, нээрээ хамгаалж түлхэх шүд мүдгүй болохоор үнсэлдэгч этгээдийн уруул муруул, хэл ам бүтнээрээ цөмрөөл ороод ирхийм байгааздээ айн, нээрээ хүүхнүүд шүдний апраад зүүжээхаар шүднүүдээ сугалаад суглаад аваад хаячмари, эрчүүлд амар болношт, амьдралыг хөнгөвчилж байгаа л бол шинэ дэхэнлооги гээ биздээ? Ааае, би нээрээ болимори, дандаа шинийг санаачлна, нээлт хийнэ, бусад нь жаахан юм хиймээрайн шүү. За энч яахуу, би энэ тэмцээнд Артъянан гэж нэг параанц залуугийн захыг мушгиж суугаа хөөн, би бас шүүгчид мүүгчидтэй яриа хөөрөө хийж, наагуур цаагуур нь их л хөөцөлдөж өгсөн, аруун жилд байхын л надаас тоогоо хуулдаг, хуулахдаа зөв ч хуулчидгүй хүүхэд байжүүлэй, тэгээл муу гарчкэйл намайг зовоодог, би багш нартай уулзаж, наагуур цаагуур хөөцөлдөж өгдөг байсаншт, энэ тэмцээнд жоохон дэмжээд өгөөч гээд гуйгаадайхаар нь хэд гуруун шпий явуулсан, тээд дээлийн захыг нь хэд хоног тасралтгүй мушгичий гэсэн чинь дээлийн зах нь тасраа унацаншт, залгах гэсэн зүү утас байдгүй, байгаагаар нь л хадаас алх нийлүүлж захыг нь залгасаншт, тээд мушгисан чинь харин зах нь овоо нэг юм тасарч унакуй, бахь шиг гарт минь ч тохиромжтой гэж жигтэйхэн, утсан оёдлууд шувууны өдөөр хөнгөхөөн илээдайгаам шиг гижиг хүргээд, нээх муухай байдийн, цаг үргэлж гижигдүүлээдайх сайхан байкуйздээ, тэр утас мутасаар дээл гувцаа оёдог хүмсийн гувц углангуут тасраад уначкуй яаж шуу нэгийм тэсээдайдийм бол доо, за за зүгээр л нэг хагас оройны амьдрал маань л эншүү, би ер нь бол худлаа ярьдгүй хөөн, үнэнгээ л бичлээ. Худлаа юм биччий ч гэсэн худал юм амьдралд нь нэг ч байдаггүй, худал гэж ер нь юу болохыг огт мэддэг ч үгүй, дуулаач үгүй, ер нь дуулж мэдэх ч үгүй хүндээ, уг хүн нь.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: