Битмин гээд маний нэр ийм юмнаас үүдэлтэй гээд гайхуулчих юм байхгүй л дээ.
Гэхдээ түүх давтагдаад байгаа нь харагдаад үнэртээд байдын. Тэрийгээ хуучлий байз.
Мань яахуудээ өөрөө ч мэдээгүй байхад нэг тиймэрхүү Тэмүүжинтэй ойролцоо тэмцдэг тэсэрдэг цоглог гэсэн утгатай нэр хайрлсын манай аав ээж 2.
Би ч сүүлд жаахан томроод нэг их буруушааж уурлалгүй энхтайвны замаар асуудлыг шийдвэрлэсэн. Тэгсэн сүүлд харахнээ яасан уужуу Монгол ухаанаар надаа энэ нэрийг хайрласныг ухаараал бодоол.
Түүнээс хойш 25 жил өнгөрсөн гэхээр би чинь 1 настайдаа ухаарсан юмдаг уу даа.
Түүнээс хойш гээд явжээсэн шдээ нээрээ. Халуун хүйтэн чулуу энэ тэрийг яадгийг нь урьдчилаад бодоод үр дагаврыг нь тооцоолж, хяналтандаа авчдаг болцон болхоор долоож үзэлгүй одоо настайгаа золгосын. Тэгэх тусмаа догь сууж ухаан тэлээд л.
Ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцлаа, заримд нь хэлж зөвлөж ч явлаа.
Эцэст нь ингээд Еэсүүс шиг ингээд гар аргаар явбал бүткүүн байна гэдгээ ойлгож, даяар олон Монголчуудда хандан үгээ хэлэх чөлөөт индэрээрээ блог гээч эдийг сонгон таалаад илтгэлүүдээ баруун зүүнгүй Гиитлараас нээх дутахгүй мэргэжлийн түвшинд Заецев аргаар буудаж эхлэхэд маньд нэг оноосон нэр хэрэгтэй болсын. Яахав эхлээд дорой буурай үедээ сөрөг хүчний хар хүчиндээ ниргүүлэхгүйн тулд шүү дээ. Юм үзсэн хүн л энийг ойлгоно.
Тэгээд анд нөхөдтэйгээ зөвлөлөө ээж ааваасаа ч асуулаа. Мөнх хөх тэнгэрээсээ ч асуулаа тэгтэл БИТМИН гэдэг нэр хамгийн тохиромжтой гээд дээд тэнгэр айлдлаа. Зад ниргүүлсэндээ. Би тулдаа амьд үлдсэн.
Тэгээд яагаад ийм сонин нэр хайрлачив гээд дотроо жаахан дурамжхан алхалжээсэн чинь тэгжийнэ тэр дээрээс манггар бүдүүн унзад хоолойгоор.
-Хүүхээ Тэмүүжин ч анх ингээд дурамжхан урвагар алхалж байлаа. Гэхдээ зүгээр чамайг Монгол даяар түмэн сонгосон, би сонгосон, чи сонс ЧИНГИС БИТМИН 2 үгний утга агуулга сонсогдох хэлэгдэх байдал гээд аль ч талаас нь авч үзсэн Монгол хэлний сонгодог түвшний язгуур утгын дээд охь болсон үгс юм. Одоо миний хүү нэрээ хайрлаад намайг хайрлаад Монгол түмнээ хайрлаад додигор алхаарай арыг нь би даая гэж авсан.
Тэр нь ч үнэн юм билээ. Дандаад миний айлдсанаар шууд биелэлээ олоод байгаан. Буш Путинд хүртэл нөлөөлж л байна.
За тэр маний нэрний учир жанцан ч яахав. Цаана чинь Ардын бурдаг урлагийн анхдугаар их СПИРТикад ялагчаа тодруулах санал асуулгаа Мөнх хөх тэнгэрийн нэрний өмнөөс БИТМИН миний бие нийлээд шар нохойтой 4-н таанкчингууд нь эхлүүлээд байна.
Ёстой нөгөө орон орны бураачид нэгдсэн сайхан чуулган наадам СПИРТикад болоод өнгөрлөө. Гэхдээ өндөрлөөгүй шүү. Цаашаа маш гоё замналаар явахаар болсон байгаа.
Жич тунхагламз.
Нээрээ хөөрхий тэр Болшээбиикүүд энийг эхнээсээ мэдсэн бол нөгөө орон орны пролетариудаа нэгдүүлээд цуглуулчихгүй юу. Заа цаг хугацааг ямар буцаах биш дээ.
Та бүхэн саналаа өгцгөөж эхэлтүгэй.
Тэр нэр нь дугаараар өгөгдсөн бичлэг нийтлэл тууж романуудад л өгөхөөс жишээ нь маний бичсэн шиг юмнуудад санал өгөхгүйм шдээ.
САНАЛ ХУРААЛТЫГ ЭХЛҮҮЛТҮГЭЙ. / мужааны алх кээбоорд дээр түсхийв/





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: