Гарчиг хийгээд өмнөтгөл
Зээ олон хоног сэтгэл баясгасан эрхэм нөхдийн ирүүлсэн сайхан бичлэгүүдийг эргэж нягтлах, санал дүн юуг нь шүүж цэгцлэх гээд урд шөнө мань дөрөв нойргүй хонон алдлаа. Хөөрхийс тэгээл яахуу уймраа, будилуу, уужуу, тайвуу зангаар үзсээрээн байгаал нэг юм гаргасаан. Галавсай дэлгэнэ (галаус дүн хоёрыг ярьжээгаа шүү).

Гүүэ чухам хэцүү эд байдын байна...энэ олон сайхан тарган цэргийн агтанд ирсэн адуунаас тавханыг шилээд бариадах гэхээр чинь. Юун агт болчиховоо...за яахуу дээ адуу малын дэргэд өссөндөө хамаг юмаа адуутай хольж ярьдаг л болчихсон хүн  байгааз. Инээгээл уншаад байснаа бодохлоор тэрэнд өгмөөр, ухаараад л уншаад байснаа бодохлоор энэнд өгмөөр гээл санал зөрөлдөж байснаа...хөөш нээрээ тэр маань сайн уу , юу хийжийна энээ тэрээ гэсэн яриа уруу шилжээл, эргэж буцаал...хүүе түрүүн юу ярьж байлаа, аа тийн тэгээд нөгөө хэн хэдэн оноо...алий цаад лонхонд чинь юм байна уу...алгаа...чи залуугаараа дэлгүүр дэгдчих...за хэдийг вэ...авдар нь арай дээр байхаа, дахин дахин явахгүй, дараа долоо хоногтоо хадгалчий...гөө мөн чи хадгалах байхдаа...хүүе тэр яахуу, түрүүн юу гэлээ, тэр хэдэн оноо вэ...чи наад сампингаа буруу зөв харуулж балбаачээ...мань нуруугаа үрээдхий даа энүүгээр чинь...гүэ чи наад харандааны бөгс идээд байлгүй бич л дээ...байз би шүдээ чигчилжийна...гээл урд шөнөжин юм боллоо.
Тэгэж тэгэж нэг юм тэмцээний дүн гарлаа.
....Хммм....
Тэмцээнийг зохион байгуулахдаа ЭРХ ЧӨЛӨӨГ нь БИЧЭЭЧИД өөрт нь гэсэн уриатай байсан болохоор ирсэн бүх л бичлэгүүд маань сайхан байсаан. Залуу хүн ертөнцийг өөр өөрийн тусгалаар буулгаад бичиглэсэн нь бахархууштай.
Бусдыг хайрлаж, өөрийгөө шүүж, үнэнийг хайх өнгөнөөс бичсэн Монголоо гэсэн бичлэгүүд олон байсан. Эдгээрээс ухаарч ойлгох нь маазрахаасаа чухал гэсэн бичлэгүүдэд болж өгвөл түлхүү оноо өгмөөр байсан хэдий авч тэмцээний утга, төгсөх өдөртөө зангидагдаж буйг харгалзан үзэж Монгол оронд, хүнд нь хэрэгтэй агаад Хүнд ухааруулж чадах өнгө аясыг сонгож бичсэн бичлэгүүдийг шүүгчид дэвшүүлсэн байна лээ. Чухамдаа нэгдэж банжигын саатлаас хоёрдож өөрсдийн ажил байдлаас шалтгаалан шүүгчдийн зөвлөгөөн хийж чадалгүй тус тусдаа үнэлгээ, оноогоо "офлайна мэссэж"-ээр Галауст илгээсэн болно. Санал асуулгын буюу уншигчдын өгсөн үнэлгээ 50 хувь, шүүгчдийн нэгдсэн үнэлгээ 50 хувь байхаар бодолцож дүн гарсан.

За ингээд олон үг нуршилгүй эхнээс нь уралдаанд сойгдож давхисан хөлгүүд, тэдгээрийн эздийг танилцуулж байна.

Нийтлэгдсэн байгаа дугаарууд

№1 Кула - Сайхан эрийн нүүрийн буянтай төрсөн тухай бичлэг
№2 Золбин - Улс төрийн эрхэм гишүүд, төрийн түшээдийг залуус хэрхэн хүлээж авч буй тухай нийтлэл
№3 Артагнан - "Алтан шар дээлт ахын сургааль оршвой" бичлэг
№4 Idea - "Бөхийн өргөөнд өнгөрүүлсэн бүтэлгүй үдэш" бичлэг
№5 Quitwater - Олон гадаад хэлтэй орчуулагч монгол бүсгүйн тайлан бичлэг
№6 Зараа - Хайрт ахыгаа мөнхрүүлэх гэсэн утгатай "Үгүйлэгдэх үнэн төрх" нийтлэл
№7 Баатар - Мөнх тэнгэртэй хүүрнэгч эгэлгүй эрийн тагнуулч шивнээ бичлэг
№8 Болжмор - Авьяас билиг, хацар гоо төрөлийн тухай даабль бичлэг
№9 Баяраа - Нууц увидас, дон, жатга тэргүүтний тухай бичлэг
№10 Батхүү - Олон улсын нэршил зүйд оруулж буй нэмэр хандив утга учирын гаргалгаа бичлэг
№11 Сүнс - Аниргүй хот болон Бүгдээрээ болтроондох уу даабль бичлэг
№12 Мөөгий - Нийгэм эдийн засгийн чухал бичлэг
№13 Доогий - Залуу хүний сэрэмжлэж, холхон явууштай зүйлийн тухай бичлэг
№14 Амор - Нийгмийн эмзэг сэдэвтэй "Гоо охид монголыг аварна" бичлэг
№15 Бафли - "Сарны сонат" гүн ухаан утга уянгын ухаарал хайрлах бичлэг
№16 Нохой бөөс - Хаширч ханахгүй амьдралын дууль бичлэг
№17 Баясум - Ерөнхийлөгчийн егөө нийтлэл
№18 Эрхцас - Хариуцлага тогшсон "Нийтлэл" бичлэг
№20 Confi - Бэдрэн тэнэгч төрөл угсаатны тухай "Улаан малгайт бидэн хоёр" бичлэг
№21 Опал - Их худалч Бэлэн Сэнгийн зээгийн холын хамаатнаас гарсан дүүгийнх нь сууж байгаад салсан нөхрийн хамаатны бичлэг
№22 Нипони - Орчин үеийн залуусын төлөв байдалд өгсөн шүүмж буюу "Ангууч" бичлэг
№23 Юки - Хөгжлийн гарц их хэмнэлтийн шинэ эринд зориулсан төсөл бичлэг
№24 Мон роз - Суусан газаараасаа шороо атгахуйн утга "Сарны боргио" бичлэг
№25 Sugi - Jennifer Lopez-ын ихрүүдын зураг анх удаа хэвлэлд гарлаа нийтлэл
№26 Конфи - Гомо Сапанс Сапансын үүсэл оршихуй бичлэг (энд андуурал гарч тусдаа нийтдэгдсэн авч урьдах лугаа нь нийлүүлж дүгнэсэн болно)
№27 Мэлкадиэс - Маяачуудын он тоолол нийтлэл
№28 Анжгай - Нийгэм нийтийн хөдөлгөөнийг хамарсан "Гариг хоорондын пуужингийн жолооч хийж байсан минь" бичлэг
№29 Нана - Үнэний цаад үнэн бичлэг
№30 Diams - Тэнгэрийн охины амьдралын мөчлөг ухаарахуйн бичлэг
№31 - Бүбээ - Ардын яруу аялгуу "Ёс мэддэггүй хүнд ёр халддаггүй юм билээ" бичлэг зэрэг бүлгээ.

Зуны дэлгэр цагт энэ бүтээлүүд хэвлэгдэн гарч олны хүртээл болох болно. Зохиогч эрхэмүүдийн блог хаягтай нь нийтэд дэлгэнэ гэж бодож буй хэдий ч юун түрүүн зохиогч эзэдтэй нь эргэн нэг уулзалдаж хуралданаа.
За ингээд бидний хэдэн залуусын анх удаагаа зохиосон бичлэгийн тэмцээн өндөрлөлөө. Оносон алдсан зүйл буй бол өршөөн соёрхоорой. Харьцангуй шударгуу бөгөөд хурдтай явагдлаа гэж өөрсдийн зүгээс үнэлж байна.
Дүнг Галавсай 21 цагт танилцуулмой. Хаалтын ажиллагааг Гаамп Витамин хоёр хийнэ.

Жич: Блогчид энд блог хаягаа өлгүүлэх хийгээд үл өлгүүлэх хүсэлтэй байгаагаа зурвасаар надад мэдэгдэж мөн хаягаа илгээвэл туйлын тустай байна. Та бүхний саналыг харгалзах үүднээс нэрсийг тань л дурдлаа.

Сэтгэгдэлүүд:

1. amg@@ | 2008-04-01 18:58:31
Төхх бүгдээрэээ л гоё бичсэн байна лээ
2. САЙХАН САНАА | 2008-04-01 19:04:09
би бүгдийг нь унших гэхээр залхуу хүрээд байсиймаа... битий устгаарай энэ блогоо.. би уншиж л байгаа шүү...
3. Өвлийн өвөө anjigai | 2008-04-01 19:40:18
Би ч гэсэн умшаад л байгаа. Блогийн нэр тавьж болно.
4. bafli | 2008-04-01 20:26:05
9,00 дээ дүнг харна гээд хүлээвэл Баавар агаа хэр цаг барьдаг хүн бол.

Сайхан болж өндөрлөлөө гэж хувийн зүгээс дүгнэчихье ээ.

Дээр нэг Аниураа бүсгүй ингэж нэг шуугиулж өсөн санагдав.
Тэгээд эцсийн дүн яах уу, ногоо юу яах нь ихээ чухал байна санж. хэн авах нь хамаа юу, нийлээл хуртэхээс цааш . хэ хэ
5. bafli | 2008-04-01 20:31:32
Би бичлэгээ ааль хэдийн блогтоо тавьсан болохоор блог хаягтай нь хаана ч нийтлэж болно.
6. altargana | 2008-04-01 21:54:20
Клаус аа аниа нь дүү нараа гомдоочисон уу ,уг нь эхнээс уншаад тэр ч байтугай өөрөө ч оролцох гэж бодсиймаа,юмыг цагийг нь тулгаж хийдэг зангаасаа болоод хажууд нь банжиг галт үнэг хоёроос болоод саатчихлааа.Дөнгөж ордог болтол танайх саналаа тасалчихлаа,сүүлийн ганц нэгийг уншаагүй болохоор бүгдийг нь уншиж байгаад санадаа өгөх гээд л тэр... сов соорий шүү...даанч амжсангүй тэрнээс өөр юм байхгүй ээ... дараагийнхад нь хамгийн түрүүнд дэмжинэ гэдгээ амлая
7. ХЭнхэГэнДэн | 2008-04-02 01:40:26
за залуусаа намайг уучлаарай. хамаагүй тоглосонд. гүнээ хүлцэл өчие
8. mami | 2008-04-02 05:16:00
unenn tass tass bichleguud baisan shuu.. ta nar shuuu.. bas ta nar shuu

bugded ni amjit husie
9. opal (зочин) | 2008-04-02 08:55:58
hahahaha bi iim hamaatantai gedgee ta nart heleeguishd yaaaaaj medchiw hahahhahaha
10. Болжмор | 2008-04-03 05:00:08
аан муу ЗББ чамайг даа.....чи муу тэгж аймаар итгүүлээд байхдаа яадагын...өөрөө мэдэж байгаа биз дээ...гайгүй ээ..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.