Хай нөхөд шиан уу?
Өөрсдийнхөө нэрийн гаргалгааг хийж өгөх нь гээл хөөрөөд ороод ирж байгааз та нар, энэ удаад жийхан жийхан өөр юм ярья. Хоёр салдаггүй наалддаг гэдэг утгатай үгийн учрыг тайлсугай хэмээв.
Нойтон хамуу: Энэ өвчний уламжлалт болоод орчин цагийн Монгол нэрийг уяман гэнэ. Шүүсэрхэг идээ бээр гарч, тэр мөртөө загатнах арьсны үрэвсэлт архаг бүхий л өвчний европ нэрийг хамааруулах нь ч бий. Энгийн жишээнд псориаз, экзема, дерматит гэх мэт. Лусын өвчин хэмээн манай монголчууд арьсны төвөөс илүү гандан хийдээр явах нь элбэг. Байгаль дэлхийн хорт бохирдол ихэссэн өнөө үеэс цааш цаашдаа улам л их таних танигдахгүй өвчин гарч, хатуу үгээр шууд буулгахад уяман өвчний улмаас үнэр танар, идээ бээртээ баригдан төрөлдөө гээгдэж өөрийнхөө үхэлтэй амьдаараа учирна гэсэн байдаг. Энгийн хэлэхэд зонхилондоо эртнээс нааш эдгэдэггүй бөгөөд шалтгаан тодорхойгүй гэсэн тодотголтой.
Дүгнэлт: Нэгийгээ нойтон хамуу гэчмээргүй л болжийгааз дээ, нэг онцгүй нөхөр дургүй хүрсэн хүнээ үнэн муухай өвчний нэрээр орчуулж нэрлэсэн байгаан.
Салдаггүй хуушаан: Түрүүчийн утгыг бодвол энэ хамаагүй дээр. Гэхдээ нэгийгээ шууд хятад гээд байгаа байхгүй юу. Эртнээсээ хятдууд бараа таваар авах өгөхдөө нахилзаж найрсан, наймааны ухаан сайтай улс. Монгол хүний тэвчээрийг бартал шалаал авчихдаг эсвэл зарчихдаг юм байгааз. Жишээ харья гэвэл Гонгконг зах гэж нэг юм байдаг даа өнөө үед...
Дүгнэлт: хуушаан гэж яг юу вэ? хятадын нэг аймаг муж ч билүү, өвөрлөгч эсвэл шинжааны нэг хэсэг нөхдийн нэр билүү?
Өөр хэнд ямар үг байна?





Сэтгэгдэлүүд:
би түрүүн наад нойтон хамуу гэдэг үгийг Юкигийн блог дээр хэрэглээд хаясан гэжаагаа
дахин хэрэглэхгүй ээ
нээрээ л муухай утгатай учиртайүг л дээ хө
Сэтгэгдэл үлдээх: