Хөхтолбот нэрийн гаргалгаа

Евроазийн зарим улс тэр дотор Монголд хүүхэд төрөхдөө өгзгөн |бөгсний тачаангуй нэршил| дээрээ хөх толботой төрдөг нь шинжлэх ухааны тодотголтой мундаг толгойтуудыг маш олон төрлийн маргаан мэтгэлцээний талбарт байлцуулж, таамаг, бүлтрээ үүсгэж байдаг сонирхолтой зүйлсийн нэг юм.

Тиймээ үнэхээр амьдралын эрээн бараан сонин хачин юмс үзэгдэл дотор гачин жигтэй зүйлс хамрын дотор нустай хөрш аж төрж байх нь энүүхэнд.

Нэгэн жишээ авий.

Одоог хүртэл шуугилдаж байгаа хөх толбоны тухай маргаан дуусах байтугай талдаа ороогүй байхад насны доройтол дуусаад зөнөг залгасан нэгэн Монгол хүнд орос бахиалны улны хэлбэртэй хөх толбо илэрч дэлхийн чихийг сортолзууллаа|морь муур нохой зэрэг нь сониуч зангаа ингэж илэрхийлдэг|.

Хаанаасаа яагаад гарав. насан багын толбо нь ширгэж алга болсонгүй юу? гэх мэт ээлж дараалласан олон түмэн таамаглалуудыг араасаа дагуулаад зогсохгүй бүүр эртний Хүннү гүрний газрын зураг яааг ийм байсан гэж хүртэл зарим эрдэмтэд үзэж байна.

Үнэхээр энэ хүн Хүннү гүрний хүн байгаад Модун шанью-ийн хойт дүр нь юм болуу.

Тэгээд Модун шанью ганцаараа насаараа хөх толботой байгаад, бусад Монголчууд нь Модунтай хэр ойрын цусан ясан төрөлтэйгээс толбоны тогтоц нь удах эсэх нь хамаардаг юм болуу.

Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл та бидний сайн мэдэх орос бахиалны хадаас, халтиргааны товруу зэрэг нь гол мөрөн уул усны байршлыг илэрхийлж буйг, газарзүйн спээктрийн онолоор баталсан явдал нь юм.

Энэ бол гайхамшиг.

гэвч манай насны доройтлоос зөнөг залгасан гайхамшиг маань, яаах аргагүй бахиалны сорви гэж батлах гэж оролдоод байгаа нь жаахан тиймэрхүү юм.

Энэ хүн наанадаж эх орныхоо нэрийг бодож, цаанадаж өөрийхөө зөнөг эсэхийг хэсэг ч болов далдлах тухай бодох сөхөө байхгүй байгаа нь үр хүүхдүүдэд нь хэлж захиж, хэл амыг нь үдүүлэх тухай бодол төрүүлснийг нуух юун.

За тэгэхээр хэт туйлшралын эцэст хэлэхэд хөхтолбо гэдэг бол бөгсөн дээрхи төрсний дараахи түр мэнгийг хэлэх бөгөөд.

Хэрэв тийм удаан хугацааны түр мэнгэтэй яваа хүн гуай нь Монголдоо ирчээд, бүүр бичигч манийг харж таньчаад, мэндийн зөрүү ч гүү тас цаашаа хараад явахыг зөнөсөнд тооцох эсэхийг олон түмэн минь хэлж ажаам уу.

Сэтгэгдэлүүд:

1. shift (зочин) | 2008-08-18 14:53:34
Naadah chin Mongoliod gedeg medrel muutai humuust gardag ham shinj ovchinii shinj temdegiin neg. Mgl-chuud hudlaa tengeriin tamga shaahiig ni yana aaaa
2. Битмин | 2008-08-18 14:55:54
Бичлэгийн сэдвээс хазайхгүй шоо
таминээ
3. amg@@ | 2008-08-18 14:56:52
Хаха
4. guest (зочин) | 2008-08-18 14:57:39
harin tiim gesen. ymar neg ovchnii l ul mor gej sonsson. mongoloid chin oor ovchin shuu dee. mongoltoi ch hamaagui.
5. huhtolbot | 2008-08-18 15:16:53
Нарийн яриул би мэндэлсий ш д, чи л өөрөө бафлитай тэврэлдэж, дуу дуулаад анзаарахгүй байсы ш д...
6. Битмин | 2008-08-18 15:29:09
Тэнд күүза гэдэг залуутайл мэндэлсий шүү нарийн яриул.
өөр хүнтэй гар барьж самбаганаагүй дээ.
ер нь эр хүн шиг дорвитой мэндэлжийл даа.
Хүн анзаархаар айн.
хи хи
7. Догшин ХАЙРХАН... | 2008-08-18 15:29:38
Хаха гарууд нэгнээ таньчихаад худлаа бие биенээсээ төвөг шаасан/хихи/ юм биш бээз...
8. Догшин ХАЙРХАН... | 2008-08-18 15:32:25
Хөхөө ах ч зөнөх ч болоогүй дээ сониймаа Күүзаагийн фан юм болов уу? Догдлоод тэгсэн байж гэмээнэ таныг матцан бйаж болох нигууртай...
9. GUMP | 2008-08-18 15:37:58
аягүй нарийн юм болждээ. Учирыг магадлая
10. bubee | 2008-08-18 16:11:55
za bi saraachhaas oor yum medehgui hun. Hun tanihdaa bol buur maruuhan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.